Биет бус соёлын өвийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Биет бус соёлын өвийг танилцуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Уран зургийн галерейд энэ сарын 8-нд 14.30 цагт “Амьд уламжлал: Биет бус соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг
    ЮНЕСКО-гийн Итгэмжлэлт Байгаль, Соёлын өвийг хамгаалах сан, Биет бус соёлын өвийг хамгаалах Ази, Номхон далайн бүсийн төв болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, урлагийн ророо, БНСУ-ын Соёлын өвийн газар, ЮНЕСКО-гийн Үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа аж.
     
    Соёлын өв нь  зөвхөн хөшөө дурсгал, дурсгалт зүйлсийн цуглуулгаар
    хязгаарлагддаггүй. Аман уламжлал, язгуур урлаг, нийгмийн зан үйл, баяр
    ёслолууд, байгаль, сав шим  ертөнцийн тухай мэдлэг заншлууд, уламжалт гар
    урлалын зүйлсийг урлах арга  ухаан, мэдлэг зэрэг өвөг дээдсээс маань өвлөгдөн
    ирж, ирээдүй хойч үед өвлөгдөн  уламжлагдддаг амьд илэрхийлэл, уламжлалыг ч бас хамардаг билээ.

    Энэхүү  үзэсгэлэнгээр соёлын биет бус  өвийн илэрч  болох цаглашгүй олон
    хэлбэрүүдийг харах боломж олгоно. Соёлын  биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн  төлөөллийн жагсаалт” болон “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус  өвийн дэлхийн жагсаалт”-уудад бүртгэгдсэн өвүүдээс сонгосон гэрэл зургуудыг  дэлгэн харуулж байгаагаараа онцлогтой юм.

    Тус  үзэсгэлэнг ЮНЕСКО-гийн Итгэмжлэлт “Байгаль соёлын өвийг хамгаалах сан”,
    “Биет  бус соёлын өвийг хамгаалах Ази, Номхон далайн бүсийн төв” хамтран ЮНЕСКО, Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Соёл, Урлагийн Хороо, Солонгосын Соёлын Өвийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

    “Амьд уламжлал: Биет бус соёл”  гэрэл зургийн үзэсгэлэнг биет бус соёлын өвийн талаар олон нийтийн мэдлэг  ойлголтыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагийн хувьд энэ сарын 8-12-ны хооронд Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүйгээртавигдах  тул сонирхсон хэн бүхэн дэлхийн өнцөг булан бүрээс ЮНЕСКО-гийн  жагсаалтуудад бүртгэгдсэн биет бус өвийн олон төрөл зүйлтэй танилцах боломжтой аж.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж