“Cosmo love” шоуны тасалбар эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Cosmo love” шоуны тасалбар эрэлт ихтэй байна

Маргааш болох “Cosmo love” шоуны зочид Оросын контртенор Олег Безинкских, нэрт балетмастер Алла Духовагийн удирддаг Тодес хамтлаг, Азийн дива Ч. Урнаа,  Dj  Алисса нар шинэ спортын ордонд тоглолтын бэлтгэлээ хийж байна. Нэрт одуудад шинэ спортын ордны тайз засал ихэд таалагдсан гэнэ. Хэдийгээр Pussycat dolls  хамтлагийн дуучин Николь Шерзингер ирж чадахгүй болсон ч хүмүүс амьд хөгжмийн гайхамшиг, орчин үеийн сонгодог бүжгийн хэмнэлийг нэгэн дороос мэдрэхээр хүлээж байна.  Мөн шоу тоглолтын тасалбарын үнэ 50 хувь хямдарсан бөгөөд эрэлт ихтэй байгаа  аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж