НҮБ зэвсэг тээвэрлэлтийн хэргийг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

НҮБ зэвсэг тээвэрлэлтийн хэргийг шалгана

НҮБ өнгөрсөн сард Иранаас тээвэрлэсэн зэвсгийг худалдааны гол төв болох Лагосоос илрүүлж, үүнийг нягтлан шалгахаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг Нигерлүү илгээж байна. НҮБ-ын баг засгийн газрын удирдах албаны хүмүүстэй уулзаж, зэвсгийн асуудлыг цаашид хэрхэх талаар зөвлөлдөх юм байна.

Уг хэрэгт холбоотой Ираны нэг иргэн болон бусад гурван этгээдийг хураагдсан зэвсэг авч явсан хэргээр баривчилж, хэрэг үүсгээд байгаа ажээ. Зэвсгийн дотор хэд хэдэн төрлийн богино голтой калиберь буунууд, 107 мм-ийн пуужин хөөргөх төхөөрөмж байсан бөгөөд эдгээр зэвсэг нь онилсон байг устгах зориулалттай бөгөөд шинээр бий болсон баазуудыг дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигладаг ажээ. Мөн зэвсгүүдийн дотор 23 мм-ийн зенитийн буунд зориулсан хонгионууд байжээ.

Гамбийг зорьж явсан хууль бус зэвсэг тээвэрлэлтийг удирдлагууд замаас нь олж илрүүлсэн байна. Нигерийн Гадаад хэргийн сайд Одиен Ажумогобиа саяхан болсон яамны хэвлэл мэдээллийн бага хурлын үеэр хууль бус тээврийн хэргийг одоо хүртэл шалгаж байгаа гэжээ.

Б. Энхцэцэг       
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж