“Гоо марал”-ын эзэд тодорно | News.MN

“Гоо марал”-ын эзэд тодорно

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Гоо марал”-ын эзэд тодорно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2000 оноос хойш завсарлаад байсан соёл урлагийн тэргүүн дээд эрхэмсэг тансаг “Гоо марал” наадам энэ жил эргэн сэргэлээ. Урлаг соёлын салбарын шилдгийг шалгаруулдаг "Гоо марал" наадмын онцлог нь урлагийн бүх төрлийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг . Уг наадам драмын шилдэг бүтээл, дуурийн шилдэг бүтээл, шилдэг сонгодог бүжиг, шилдэг уран зураг, утга зохиолын шилдэг бүтээл, киноны шилдэг бүтээл, радиогийн шилдэг бүтээл, телевизийн шилдэг бүтээл, хөгжмийн шилдэг бүтээл гэсэн номинациудаар шилдгээ тодруулдаг уламжлалтай байсан бол энэ жил шинээр зургаан номинаци нэмэгджээ. Шинээр олгох зургаан “Гоо марал”-ыг Монголын урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, байгуулсан гавьяа зэргийг харгалзан урлагийг дэмжигч байгууллагуудаас шалгаруулахаар болжээ.

    Наадмын шалгаруулалтад оролцох бүтээлийг энэ сарын 1-17-ны 17.00 цаг хүртэл МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албанд хүлээж авах юм байна. "Гоо марал-2010" наадмыг МҮОНРТ, "Боролдой" студи, "Жи-энтертайнмент" студи хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн “Гоо марал наадам”-ын шилдэг 15 номинацийн эздийг хамгийн олон одод түгдэг, хамгийн урт шөнө тохиож, өдөр шөнө тэнцдэг  арванхоёрдугаар  сарын 22-ны 21.00 цагт “Боролдой” студийн “Black box” театрт тодруулна.

    Г.Даша

    0 сэтгэгдэл

    News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж