“Лондон-2012”-т Британийн баг 500 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-т Британийн баг 500 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно

Их Британийн олимпийн хорооноос мэдэгдсэнээр эх нутагтаа зохион байгуулах “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд Британийн шигшээ баг хамгийн багадаа 500 хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэнэ. Өнгөрсөн зуу гаруй жилийн түүхэнд британичууд ийм олон баг тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож байсан нь үгүй бөгөөд “Бээжин-2008” олимпийн наадмаас 19 алт, нийт 47 медаль хүртсэн агуу баг тамирчдаас даруй 50 хувиар олон хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Энэ талаар Британийн олимпийн хорооны дарга Колин Мойнихан “Спортын ертөнцөд олимпийн наадмаас илүү арга хэмжээ гэж байхгүй. Бид зохион байгуулагч орны хувьд Их Британийн багийг төлөөлөх хүндтэй үүрэг хүлээх тамирчдыг сонгохдоо британичуудын хүсэл сонирхлыг харж үзэх ёстой. Британийн багийг төлөөлөх тамирчид нь бүрэн утгаараа эх орныхоо хамгийн шилдэг нь байх ёстой” гэжээ.
Сонирхуулахад, Британийн баг тамирчид 1908 оны Лондонгийн олимпийн наадамд 676 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд мөн Лондонд зохиогдсон 1948 оны зуны олимпид 375, харин “Бээжин-2008” олимпийн наадамд Их Британийн багийг 311 тамирчин төлөөлөн оролцсон юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж