
“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрка бие даасан уран бүтээлээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэрбээр саяхан “Хайрын ид шид” дууныхаа клипийг гаргажээ. Энэхүү дуу нь “Эв” уран бүтээлийн нэгдлийн тун удахгүй дэлгэцнээ гарах “Гэрч” уран сайхны киноны дуу юм. “Хайрын ид шид” дуу нь түүний хоёр дахь цомгийн эхний уран бүтээл гэнэ. Дашрамд сонирхуулахад “Дижитал” хамтлаг эргэн нэгдэн уран бүтээлийн ажилдаа оржээ. Тиймээс Г.Эрка хамтлагтайгаа хамтран хип хоп, харин бие даан поп стилээр уран бүтээлээ туурвих аж.
Г.ДашаБичлэг үзэхийг хүвэл ЭНД дарна уу.