Үндэсний статистикийн хороо өнөөдрөөс мал тооллогын ажлыг эхлүүлж байна. Тооллого энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд урьдчилсан дүн мэдээ ирэх оны эхээр гарна. Энэ жил мал тооллгод тавих хяналтыг сайжруулах зорилгоор Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэлээс тоологдсон өрхийн 10-аас доошгүй хувьд хяналтын тооллого явуулахаар болжээ. Өнгөрсөн жилийн тооллогоор Монгол Улс 44 сая мал тоолуулсан байна. Харин улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын байдлаар халдварт өвчин, өвлийн зудад нийт 9.8 сая мал хорогдоод байгаа дүн гарчээ.
С.Отгон