Завхан аймгийн Тэс сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0277 дугаар ангийн V заставын ахлагч М энэ сарын 3-ны өдөр АКМ буугаар өөрийгөө буудан амиа хороожээ. Хэргийн шалтгааныг тодруулахаар Хил хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа аж. Өөрийгөө буудсан ахлагч гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж “Миний үхэлд хэн ч буруугүй” гэсэн гэрээслэл үлдээсэн талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Уг хэргийг Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
С.Отгон