Хятад Филиппинтэй цэргийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Хятад Филиппинтэй цэргийн гэрээ байгууллаа

Зүүн өмнөд Ази дахь АНУ-ын үнэнч түншүүдийн нэг Филиппин улс БНХАУ-тай цэргийн хэлэлцээр байгуулсан байна. Ингэснээр Хятадаас цэргийн технологи нийлүүлэх аж. Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч энэ явдлыг Филиппин улс АНУ-аас зайгаа барьж, БНХАУ-ыг сонгож байгаа эсэх асуултад няцаалт өгсөн юм. Түүний хэлснээр энэ нь АНУ болон Филиппиний харилцаанд өөрчлөлт оруулахгүй аж. Гэхдээ бүс нутагт БНХАУ харилцаа холбоогоо өргөжүүлж байгаа дохио болж байна.

Филиппин улс нь Зүүн Азидаа зэр, зэвсгийн хүчээр хамгийн сул орнуудын нэг юм. Гэхдээ олон жилийн турш Коммунист болон Лалын босогчидтой тэмцэж байгаа билээ. АНУ-ын хувьд тус улсад цэргүүдээ байрлуулж, Филиппиний цэргүүдэд сургалт явуулдаг юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж