Хаалттай хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдаж эхэллээ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдаж эхэллээ. Тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэлэхдээ “Хуралдаанаар иргэн н.Лхагважаваас ирүүлсэн гомдлыг авч хэлэлцэнэ. Хуульд заасны дагуу энэ асуудлыг хаалттай авч хэлэлцэх шаардлагатай учраас сэтгүүлчдийг танхимаас гарахыг хүсье” гэсэн юм.  Гэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх болсон шалтгаан нь дээрх асуудлаас хамааралгүй харин Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт хариуцлага тооцох тухай УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Ерөнхий сайдад хандан тавьсан хүсэлт багтаж буй гэх мэдээлэл тархаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж