WikiLeaks: АНУ Сирийг зэвсэг нийлүүлсэн гэж буруутгав

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

WikiLeaks: АНУ Сирийг зэвсэг нийлүүлсэн гэж буруутгав

“WikiLeaks” –ээс дэлгэсэн мэдээллүүд дунд АНУ-ын дипломатчид Сири улсыг Леваны Хезболлах бүлэглэлд SCUD баллистик пуужин зэрэг дэвшилтэт зэвсгээр хангасан хэмээн буруутгаж байгаа тухай мэдээлэл байв. Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын нэгэн дипломатч Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай шууд хамааралтай тухай бичсэн байжээ.

Харин үүнээс ердөө долоо хоногийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоноос Дамаскус дахь АНУ-ын Элчин сайдын яаманд яаралтай мэдээ хүргүүлж Сири улс Хезболлахыг “SCUD-D” баллистик пуужингаар хангах гэж төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн байна. Үүнээс 24 цагийн дотор АНУ-ын дипломат Гадаад хэргийн дэд сайд Файсал ал-Мигдадтай уулзаж, Клинтоны захидлын талаар мэдэгдэхэд дэд сайд маш их гайхсан байна.

Ямартай ч АНУ-ын зүгээс Хезболлахыг 2006 оны үетэй харьцуулахад маш сайн зэвсэглэсэн байгаа гэж ойлгож байгаа юм. Орон нутгийн шинжээчдийн үзэж буйгаар тус бүлэглэлд 40 мянган пуужин, мөн арваад SCUD-D баллистик пуужинтай аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж