Алслагдсан аймгуудад тусламж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Алслагдсан аймгуудад тусламж гардууллаа

Эрүүл мэндийн яаманд НҮБ –ын Хүүхдийн сангаас  зарим аймаг сумдын  эмнэлгийн байгууллагад эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж  автомашин, нэн шаардлагатай багаж, хэрэгсэл, эм гардуулах ёслолын арга хэмжээ болов. Уг ёслолд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Рана Фловэрс, Люксэнбургийн өргөмжлөлт  консул хатагтай Д.Хулан болон  аймгуудын Засаг дарга нар оролцлоо.

ОБЕГ, Цаг уурын хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд 2010-2011 оны өвөл, хавар зарим аймгуудаар цас их орж, өвөлжилт  хүндрэх төлөвтэй байгаа аж. Тиймээс өнөөдөр Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Завхан, Сүхбаатар зэрэг аймгын эрүүл мэндйин байууллагуудын алслагдсан баг, сумын эх, хүүхдийн хүргэх тусламж үйлчилгээнд нь зориулж 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий автомашин, нэн шаардлагатай  багаж,хэрэгсэл, эмийг гардуулж байгаа юм байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах,  эх хүүхдийн тусламж үйлчилгээг алслагдсан баг, суманд байгаа жирэмсэн ба төрсөн эх нярайд цаг алдалгүй, чанартай хүргэхэд энэ бүхэн хувь нэмрээ өгч, ялангуяа тохиолдож болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэнэ. Орон нутгийн эрүүл мэндийн газрууд энэхүү автомашин, нэн шаардлагатай багаж, хэрэгсэл, эмийг зориулалтын дагуу ашиглаж, эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний орон нутгийн хариу арга хэмжээг сайжруулахад зориулна гэдэгт итгэж буйгаа НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Рана Фловэрс илэрхийллээ. 

Дашрамд дурьдахад,  өнгөрсөн оны өвөл, хавар манай оронд тохиолдсон зудын гамшгийн үеэр НҮБ – ын төрөлжсөн байгууллагууд, ЭМЯ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зудын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсан. Энэ жилийн эхээр амьсгалын цочмог халдвар буюу Н1N1 –ийн халдварын дэгдэлт ид дэгдэж байх  үед  Монгол орны ихэнх аймаг зудад нэрвэгдсэн нь төвөөс алслагдсан  газар оршин сууж байгаа хүн амд эмнэлгийн тусламж  хүргэхэд ихээхэн бэрхшээлтэй   байсан. Тухайлбал Увс, Хөвсгөл, Ховд, Завхан зэрэг аймгийн зарим сум багт цасанд бүрхүүлд хучигдэн  тэнд амьдарч байгаа айл өрх холбоо харилцаа тасран эмнэлгийн машин тэрэг очих ямар ч боломжгүй  байснаас тусламж оройтох байдал бий болох гэрээр хүүхэд хүндэрч байгааг эцэг эх нь анхаарахгүй малдаа анхаарч явсаар хүүхэд хүндрэхэд хүрч байсан. Н1N1 –ийн халдварын дэгдэлт,  зудын дараа  жирэмсэний хүндрэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн байна. Тухайлбал, 1000 амьд төрөлтөд ноогдох эндэгдлийн түвшнээр Увс (48.1), Баянхонгор (38,2) , Хөвсгөлд 37,1 хувь, Ховдод 36,6 хувь,  Дундговь 34,4 хувь , Баян-Өлгийд 34.3 хувь , Архангайд 32.5 хувь, Завханд 32,2 хувь , Өвөрхангайд 32,1 хувь, Сүхбаатарт 29,1 хувь  буюу   нялхсын  болон хүүхдийн эндэгдлийн түвшин  улсын дундаж үзүүлэлтээс өндөр байжээ. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж