
Монгол улсад ардчилал үүсэж хөгжсөний 20 насны ойг улс даяараа жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн ардчилсан намын гишүүн дэмжигч эмэгтэйчүүд хоёр дахь удаагаа чуулав. Энэ удаагийн чуулганаар улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тулгамдаж байгаа асуудлуудын талаар авч хэлэлцсэн байна. Мөн аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн илтгэл тавьжээ. Тун удахгүй бас ажил үйлсээрээ тэргүүлэгч, нэр хүндтэй эмэгтэйчүүдийн дунд аймаг орон нутгийн хөгжил, цаашдын төлөвийн талаар хэлэлцүүлэг болох юм байна.