Мисс Х.Бадамгэрэл дарамтаас болж хасагджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Мисс Х.Бадамгэрэл дарамтаас болж хасагджээ

Нийгмийн Ардчилал Залуучуудын холбооноос зохион байгуулсан “Монгол омогшил” илтгэлийн тэмцээнд “Miss Mongolia-2009” наадмын ялагч мисс Х.Бадамгэрэл оролцож багагүй амжилт гаргажээ. Тэрбээр анх удаа илтгэлийн тэмцээнд оролцож байгаа бөгөөд 500 хүнээс шилдэг 50 илтгэгчид шалгарч чадсан юм. Харамсалтай нь тэрбээр шилдэг 30 илтгэгчийн тоонд багтаж чадаагүй байна. Сураг сонсох нь ээ мисс бүсгүйд дарамт шахалт нэлээд их байсан гэнэ. Мэдээж сайхан бүсгүйд атаархах олон хүн байх ч, уралдаан тэмцээнд шударга шүүдэг баймаар. Яг ямар хүний нөлөө энэ бүсгүйн тэмүүлэлд саад хийсэн юм бол.
Энэ талаар мисс Х.Бадамгэрэлээс тодруулахад “Би анх удаа өргөн хүрээг хамарсан их гоё илтгэлийн тэмцээнд олон мундаг залуустай мөр зэрэгцэн оролцлоо. Дөрөвдүгээр шат хүртлээ илтгэл маань хүмүүсийн таашаалд нийцэж магтаал зэмлэл аль алинийг сонсоод улам суралцаад л байлаа. Гэхдээ шилдэг 50-т багтаад хасагдсан байгаа. Зарим нэг хүмүүс загвар өмсөгч, мисс гэхээр тайзан дээр алхахаас өөр юм хийж чадахгүй гэж боддог. Тэгвэл тийм биш гэдгийг алхам тутамдаа батлахыг хичээдэг. Гэхдээ анх удаагаа илтгэлийн тэмцээнд ороод багахан амжилт гаргасандаа сэтгэл хангалуун байна. Тиймээс би дахин суралцахаар шийдсэн. Би илтгэгчийн курст суралцаж, цаашид улам өөрийгөө хөгжүүлж, суралцахыг хүсч байгаа. Олон мундаг илтгэгч ах, эгч найз нөхөдтэй болсон тэд маань намайг дэмжиж байгаа. Тиймээс цаашид сайн илтгэгч болохоор суралцана,илүү ихийг хийж хөдөлмөрлөж чаддаг гэдгээ хүмүүст батална” гэв.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж