Бэн Эйнслигийн баг дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Бэн Эйнслигийн баг дэлхийн аварга боллоо

Олон улсын далбаат завины холбооноос зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах цуврал тэмцээний финалын гараа Малайз улсад боллоо. Энэ оны хамгийн сүүлчийн гараа учраас энэ өдөр дэлхийн аварга баг төрөх байлаа.  Өмнөх зургаан гарааны дараах байдлаар Матею Ричард тэргүүтэй Францын баг тэмцээнийг тэргүүлж байсан бол удаахь байрт Бэн Эйнслигээр удирдуулсан Их Британийн баг бичигдэж байсан юм. Энэ ч утгаараа дээрх хоёр багийн финал тун сонирхол татаж байлаа. Гараа эхлэхэд хоёр баг тун хүчтэй өрсөлдөж байсан нь багуудын бэлтгэл тун сайн байсныг гэрчилнэ. Харин барианд орох мөчид гурван удаагийн олимпийн аварга, туршлагатай ахмад Бэн Эйнслигээр удирдуулсан “Team Origin” баг 3:2-оор ялалт байгуулж энэ оны дэлхийн аваргаар тодорсон байна. Англи залуугаар удирдуулсан энэ багийнхны хувьд шинэхэн бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аварга болсон нь энэ байлаа. Цомын эзэн Бэн Эйнсли хэлэхдээ ”Тун хэцүү уралдаан боллоо. Гэсэн ч бид ялалт байгууж чадсандаа баяртай байна” гэжээ. Team Origin багийн хувьд 2012 онд нутагтаа болох олимпийн наадамд энэ бүрэлдэхүүнээрээ оролцохоо мэдэгдсэн байна. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж