Р.Нямдорж МҮБХ-ны тэргүүнээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Р.Нямдорж МҮБХ-ны тэргүүнээр сонгогдлоо

МҮБХ-ны
VI “Их Эе” өчигдөр “Чингис” зочид буудалд боллоо. Тус хуралдайд улсын
аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүдээс гадна
МҮБХ-ны Жаяг дэгийн багийнхан буюу засуул, цэц, гарын даа,
хаяавч-холбогч, эмч, зохион байгуулагч, тайлбарлагч нараас бүрдсэн 170
гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо солилцсон юм. Хурлын үеэр
бөхчүүдийн төлөөлөл дэндүү цөөн байгаад зогсохгүй хууль бус хурал болж
байна гэсэн шалтгаанаар Дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Даян
аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд хурлыг орхин гарсан юм. Үдээс хойш
хурал завсарлаж, улмаар хурлыг орхин гарсан бөхчүүд дахин хуралд орж
ирсэн ч маргаан тасралтгүй үргэлжилжээ.

Хурлаар МҮБХ-ны дотоод
дэг жаяг болон бөхийн дүрэм зэргийг хөндөн ярилцсанаас гадна МҮБХ-ны
дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг МҮБХ-ны дэд тэргүүн
Д.Данзан танилцуулж, улмаар бөхчүүд энэ талаар санал бодлоо солилцсон
юм. Түүнчлэн хурлын төгсгөлд хурлын хамгийн гол асуудал гэгдэж байсан
МҮБХ-ны тэргүүнийг сонгох мөч ирэхэд залуу бөхчүүд хурлыг орхин гарч,
улмаар 125 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлыг үргэлжлүүлжээ. Ийнхүү МҮБХ-ны
тэргүүний сонгуульд одоогийн тэргүүн Р.Нямдорж ганцаараа нэр дэвшин
өрсөлдөж, 125 хүнээс 122 хүний санал буюу 97,6 хувийн санал авснаар
МҮБХ-ны тэргүүнээр дахин сонгогдлоо.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж