Баян суманд таван мал нэмж өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Баян суманд таван мал нэмж өвчилжээ

Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Төв, Говь-Сүмбэр аймгуудын 25 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 25 мянга 919 толгой мал өвчилсөнийг устгалд оруулаад байгаа аж. Өнгөрсөн хоногт өвчлөл Төв аймгийн Баян суманд таван толгой малаар нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Говь-Сүмбэр, Төв 71 сумын 6.73 сая толгой малыг вакцинжуулахаас 6.33 сая толгой малыг вакцинжуулаад байна.  

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Их-Хэт, Өргөн сумдын нутагт 19 толгой мал, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Хэрлэн, Мөрөн сумдын нутагт 191 толгой мал, Төв аймгийн Баянжаргалан, Баян сумдын нутагт 1016 толгой  мал, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 73 толгой мал өвчилснийг бүрэн устгажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж