Багцын үйлчилгээг санал болголоо

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Багцын үйлчилгээг санал болголоо

Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театр  шинэ жил ойртож байгаатай холбогдуулан  албан газар, байгууллагуудад “Багцын үйлчилгээ”-гээ санал болгов. Энэхүү “Багцын үйлчилгээн“-нд өвлийн өвгөн, цасан охид, Санта клаус, дуучид , бүжигчид, хөтлөгч, хөгжимчид багтах гэнэ. Захиалга өгсөн албан газар сүлд модны наадмаа хийхдээ энэхүү багц үйлчилгээг авснаар энд тэндээс өвлийн өвгөн,  хөтлөгч, дуучид урьж, эрж явах ажилгүй . Тэгээд ч зориулалтын биш газар, мэргэжлийн бус хүмүүс энэ үйлчилгээг үзүүлснээр чанаргүй,  үнэ өртөг өндөр, бас хэрэг зөрчил, хэл ам гарах явдлаас сэргийлж байгаа юм гэж тус театрын даргын үүрэг гүйцэтэгч Д.Доржсүрэн өгүүллээ.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж