Гавьяат эмч шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Гавьяат эмч шагналаа гардлаа

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  зарлигаар  “Монгол улсын гавьяат эмч” гэсэн эрхэм хүндтэй алдар цолоор шагнагдсан   Ш. Готовт шагналыг УИХ-ын гишүүн Р.Раш Мандалговь хотноо өчигдөр гардууллаа. 

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүн ардын эрүүл энхийн төлөө ариун үйлст зориулсан олон арван жилийн хөдөлмөрийг нь төр ийнхүү үнэлж хайр шагналаа хүртээсэнд баярлаж талархаж байгаагаа,  гавьяаны амралтдаа гарсан ч ард түмний эрүүл энхийн төлөө ажил үйлсээ үргэлжлүүлсээр, улам ихийг бүтээх урам зоригтой  байгаагаа Монгол улсын гавьяат эмч  Ш.Готов   илэрхийллээ.  Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн шинэ гавьяатыг шагналаа авангуут түүнд баяр хүргэгсэд  сэхээ сэвтгүй бүчиж баглаа цэцэг барин үнсүүлэх гэж зүтгэлэн  бяцхан сандаргаад авав.

Мөн энэ өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан Ц.Сугир, Адаацаг сумын малын эмч Х.Доржсүх нар “Алтан гадас” одонгоор,  Цахилгаан түгээх сүлжээний салбарын нягтлан бодогч Ш.Буянт  “Хөдөлмөрийн хүндэт медаль”аар энгэрээ мялаалаа.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж