Ойгоо тэмдэглэж зорилтоо тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Ойгоо тэмдэглэж зорилтоо тодорхойлов

Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгуулагдсаны 45 жилийн ойг  Дундговь аймагт тэмдэглэж  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын асуудлыг хэлэлцэж буй зөвлөлгөөн өнөө өглөө нээгдлээ.

Ойн баярын хуралд УИХ-ын гиүүшн Р.Раш, аймгийн засаг дарга Д.Чандмань нар баяр хүргэн үг хэллээ. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир уул ойд мэндчилгээ ирүүлснийг уншин сонсголоо. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” гэсэн үндсэн илтгэл тавьлаа. Мөн аймгийн хууль зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар, Хүүхдийн төлөө хэлтсийн дарга Л.Оюунбаяр насанд хүрээгүй хүмүсийн хууль, эрх зүйн боловьролын тухай, аймгийн ерөнхий шүүгч Т.Бямбажав төрийн бус байгууллагын  оролцооны тухай, цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Батбаатар гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухай ,  Хулд сумын ИТХ-ын дарга  Б.Энхжаргал нар хавсралт илтгэл  тавив. 170 гаруй төлөөлөгч  оролцсон   уул зөвлөлгөөнөөс  зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

                        С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж