Алхах чадваргүй болсон хүмүүст туслах робот өмд бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Алхах чадваргүй болсон хүмүүст туслах робот өмд бүтээжээ

Авто осолд орж, улмаар бүсэлхийнээс доош мэдээгүй болсон нэгэн эр тэргэнцрийг бүрэн дүүрэн орлож чадах “робот өмд” бүтээжээ. Ингэснээр тэрбээр өөртөө болон өөртэй нь ижил байдалд байгаа хүмүүст амьдрах урам зориг хайрлаж байгаа юм.

1997 онд авто осолд өрж, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон Амит Гоффер гэгч нь Израйлийн иргэн бөгөөд тэргэнцрийг орлож, алхаж гишгэх чадваргүй болсон хүмүүст дахин хөл дээрээ зогсох, алхах боломж олгох шинэлэг төхөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмжийг ReWalk хэмээн нэрлэсэн бөгөөд энгийнээр тайлбарлавал “робот өмд” юм. 7 кг жинтэй робот өмд хоёр хөлийг хавчиж барих хавчуургатай, хөдөлгөөн мэдрэгчтэй ажээ. Хувцасныхаа гадуур өмдийг углах бөгөөд цээжин биеийн хөдөлгөөнөөр роботыг удирдах боломжтой юм байна. Түүнчлэн уг төхөөрөмжид компьютер, цэнэглэх боломжтой баттерейг суурилуулжээ.

Төхөөрөмжийг биедээ туршиж үзсэн Ради Кайуф гэгч “ReWalk-ийг хэрэглээд биеэ удирдаж чадаж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Яг л машинаа гаражид тавьж байгаа юм шиг” хэмээжээ. Тэрбээр мөн “Би гурван настай охинтой. Охин маань намайг алхаж байхыг анх удаа хараад эхлээд чив чимээгүй хэсэг харж суусан. Харин дараа нь аав аа, та өндөр юм байна гэж хэлсэн. Үнэхээр гайхалтай санагдсан” гэжээ.

ReWalk төхөөрөмжийг өдгөө Израйль болон АНУ-д клиникийн туршилтад туршиж байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сараас худалдаанд гаргах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж