Б. Эрдэнэсолонго :Хот-1

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Б. Эрдэнэсолонго :Хот-1

Миний хот
Маш сонин үнэртэй
Олон давхар байшинтай
Би долоон давхарт амьдардаг
Миний нэрийг
Зүүн, баруун дөрвөн зам
Зүүн салаа, Нисэх, Вокзал,
Бөмбөгөр ,Баянхошуу гэдэг
Энд Норовбанзад ,
Эминем хоёр адилхан
Тэнгэр нь шар,
Тэндээс ногоон нар мандаж
Цагаан бороо ордог, цас нь хар …
Өтгөн кофе шиг манан татаад
Өглөө нь их сонин амттай
Өнгө өнгийн бөмбөлгүүд агаарт
Өлгөчихсөн юм шиг хүмүүс нь эмзэг
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж