WikiLeaks: Швейцарийн банк Ассанжийн дансыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

WikiLeaks: Швейцарийн банк Ассанжийн дансыг хаалаа


Швейцарийн шуудангийн банк “PostFinance” “WikiLeaks”-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн дансны бүх гүйлгээг хаасан байна. Ингэснээр түүний 31 мянган еврогийн хувийн хөрөнгө болон эрсдлийн сан дахь мөнгийг хэрэглэх боломжгүй болж байгаа юм. АНУ-ын дипломат харилцааны талаарх нууц мэдээллийг олон нийтэд дэлгэснээс болж PayPal, Аmazon.com зэрэг компаниуд түүнтэй хамтран ажиллахгүй болсон билээ. Одоогийн байдлаар Ассанж долоо хоногийн дотор 100 мянган еврогийн алдагдал хүлээгээд байгаа тухай “WikiLeaks” сайтад мэдээлсэн байна.
Түүнчлэн Шведийн шүүхээс Ассанжийг хүчин, бэлгийн дарамт зэрэг хэрэгт холбогдуулан шүүхэд дуудаад байгаа юм. Үүнийг өөрөө үгүйсгэж байгаа. Ассанж одоо Английн хаа нэгтээ нуугдаж байгаа гэсэн мэдээлэл байдаг юм. Түүний байршлыг илрүүлсэнээс 24 цагийн дотор шүүх хуралд оролцохыг сануулсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж