Зөрчил гаргасан жолоочийг олж хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан жолоочийг олж хариуцлага тооцно

Замын цагдаагийн газраас дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тоо­цох журамдаа өөрчлөлт оруу­ла­хаар болжээ. Ингэхдээ Замын хөдөл­гөөний удирдлагын төв бо­лон хяналтын цэгээс ирсэн зөрчлийн талаарх мэдээллийг үндэс­лэн хариуцлага хүлээлгэх аж. Уг нь Замын хөдөлгөөний удирд­лагын тө­вөөс зам дээр гарсан хэрэг зөрч­лийн талаарх мэдээллийг тухай бүрт нь ЗЦГ-т хүргэдэг хэмээн мэ­дээлж байсан юм. Хотын зам дээр сардаа л гэхэд 10 мянга гаруй хэрэг, зөрчил тогтмол гардгийг каме­рийн тусламжтайгаар илрүүлж бай­гаа аж. Замын цагдаагийн газ­рын Олон нийттэй харилцах тас­­гийн дарга, Цагдаагийн дэд хуран­­даа С.Энхтөрөөс энэ талаар тод­рууллаа.

-Дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох журамдаа өөрч­лөлт оруулсан талаараа тодруу­лахгүй юу?

-Энэ сарын 6-наас эхлэн Замын хөдөлгөөнийг удирдах төвөөс ир­сэн мэдээллийн дагуу дүрэм зөрч­сөн жолооч нарт газар дээр нь  хариуцлага тооцох журмыг хэрэг­жүүлж эхэллээ. Тус төвд замын хянал­тын камерийг хянаад замын цагдаа нар сууж байдаг. Тэд аль зам дээр хэд дугаартай машин зөрчил гарга­сан бэ гэдгийг хамгийн ойр байгаа цагдаад нь мэдээлэх юм. Замын хөдөлгөөнийг камерийн тусламж­тайгаар хянах болсон нь цагдаа нарын ажлыг ихээхэн хөнгөвчилж байгаа.

-Замын хөдөлгөөнийг удирдах төвөөс танайд өмнө нь ч хэрэг зөрч­­лийн талаар мэдээллийг өгдөг байсан. Тэр бүрт арга хэмжээ авдаг­гүй байсан гэсэн үг үү?

-Хариуцлага тооцдог байсан. Гэх­дээ одоо түүнийгээ эрчимжүүлж байгаа гэсэн үг. Өмнө нь цагдаа нар хяналтын камерийн тусламжтайгаар ирсэн мэдээллийн мөрөөр замын хөдөлгөөнийг зохицуулахад илүү анхаарлаа хандуулж байсан юм. Жо­лооч нарт зохих торгууль, шийт­гэлийг оногдуулж байсан ч орхигддог байсан.

-Тухайн жолооч хэрэг, зөрчил гаргалаа гэхэд 10 хоногийн дараа ч гэсэн хариуцлага тооцох уу?

-Тэгнэ. Замын хөдөлгөөний дү­рэм зөрчсөн жолоочийг шийтгэх хуулийн хугацаа нь 14 хоног бай­даг. Ирсэн мэдээллийн дагуу энэ хуга­цаанд заавал олж хариуцлага тооцно.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж