Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Ууганаа сэхээ аван өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн сууна. Юу болоод өнгөрсөнийг ч анзаарсангүй явтал аль хэдийнээ наяын талыг насалчихаж. Юу хийснээ, хэдий хэрийн цаг хугацааг өнгөрөөснөө мэдэхгүй гүйсээр байгаад нэг л мэдэхэд хүмүүс түүнийг эгчээ эгчээ гэх болж. Бүүр жаахан хүүхдүүд түүнийг эмээ эмээ гэх болж. Хүүхэд байхдаа дөч орчим настай эгч нарыг хараад энэ эгчийн насан дээр хүрээд л үхэхэд болох юм байна, хэтэрхий хөгшин болволчихвол хэцүү байх юм байна гэж бодож дөч л хүрэхэд болох юм байна гэж боддог байлаа. Тэгтэл одоо аль хэдийний дөч хүрчээ. Саяхан наснаасаа илүү үзсэн оросын “Амьдрал нулимсанд дургүй” киног ахиад нэг үзэж суутал дөчин наснаас амьдрал эхэлдэг гэдэг үгийг сонсоод ёстой л үнэн дээ гэж бодоод инээд хүрч суулаа. Одоо надад юу байна? Би ер нь юу хийгээд л явсан юм болоо гэж бодохоор энэ гээд үзүүлчихээр хийсэн юм даанч нэг алга. За тэгвэл би юу хийх ёстой байсан юм бол гэж бодохоор бас л нэг тодорхой хэлчих юм алга. Тэгэхээр би энэ өнгөрөөсөн цаг хугацаагаа дэмий л нэг урсгал дагаад урсаад л өнгөрөөж. Ийм байж болохгүй байж гэж бодсон ч аль хэдийнээ нисээд өнгөрсөн цаг хугацааг яалтай ч билээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж