
Жижиг улсын, жижиг зах зээлтэй оронд ийн томорсон дэлхийн оддын ааш аяг ийнхүү та биднийг гордилго тээсэн шүтэн бишрэгч төдийхнөөр үлдэхэд хүргэв. Гэсэн ч дэлхийн 120 сая бүсгүйчүүдийн гарын авлага, их хотын карьерист бүсгүй байх замыг засч өгдөг “Космополитан” сэтгүүл цаашид сар бүр та бидний гарт ирэх замаа өнөөдөр нээх юм. Энэ шоунд Оросын модерн бүжгийн хамтлаг “Тодес”, Азийн поп дива Урнаа, Оросын гайхамшиг Олег Безинских нар оролцдогоороо оролцоно.
Иймд ер бусын эрч хүч, бүжиглэх ур чадварыг та бидний өмнө гайхамшиг болгон дэглэх “Тодес”-ын “эрчим хүч”-ээс энерги авахыг хүсвэл, цэвэр байгалийн ер бусын намуухан аялгууг сонсч сэтгэл зүрхээрээ амар тайванд аялахыг хүсвэл, ер бусын дэлхийн гайхамшигт уран яруу дуу хоолойн хослолыг сонсч, дуурийн цэвэр дуугаралтад хөвөхийг хүсвэл та “Cosmo show”-г зориорой.
Түүнчлэн энэ өдөр Маршал таунд VIP party болно. Анхандаа 500 ам.доллараар үнэлэгдэж байсан уг парти Николийн хариунаас болж 150 ам.доллар болсон байгаа. Гэхдээ тэндээс та дээд зэрэглэлийн хүндлэл, урлагийн дээд зэргийн мэдрэмжийг авч чадна гэдэгт битгий эргэлзээрэй. Гол нь энэ бол “Ирмүүн” агентлагийн Монголд бэлэглэж буй “Космополитан” сэтгүүлийн зүгээс барьж буй бэлэг. Тэр том одыг Монголд урьж авчрах гэсэн монгол залуусын эр зориг унтраагүй гэдгийг тэд өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Энэ бол “Ирмүүн”-ий залуус төдийгүй та бидний хувьд ч онцгой нэгэн үйл явдал байх нь ойлгомжтой. Тэр онцгой үйл явдлын гэрч болж, нэгэн үдшийг хамтдаа дэлхийн дуу хөгжимтэй, дэлхийн бүжигтэй өнгөрөхийг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг нь зохион байгуулагчдаас нь аваарай.