“Ливерпуль”-ийн ээлжит бөмбөгдөлт

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Ливерпуль”-ийн ээлжит бөмбөгдөлт


Энфилд цэнгэлдэхдээ хоёр долоо хоногийн өмнө 3:0 харьцаатай “Уэстхэм”-ийг бут ниргэж байсан “Хотон шувууд” мөн л өөрсдийн цэнгэлдэхдээ лигийн гол өрсөлдөгч “Астон Вилла”-г 3:0 харьцаатай хожиж, фанатууддаа гэнэтийн бэлэг барьлаа. Багийн гол тоглогчид болох Стивен Жеррард, Фернандо Торрес, Жейми Каррагер  наргүйгээр Рой Хожсон энэ тойргоос оноо салгахад амаргүй л байлаа. “Ливерпуль”-ийн гарааны 11-т Райн Бабел, Давид Нгог, Макси Родригес, Рауль Мейрелеш зэрэг тоглогчдыг урд шугамд, харин Жонсон, Шкртел, Кирьякос, Кончески нарыг арын хамгаалалтад гаргасан байна. Аз болоход тэдний эсрэг гарсан 11 тоглогчид дотор Английн шигшээн жигүүр Эшли Янгийн нэр нь байгаагүй бөгөөд түүнийг орлож Жонатан Хогг тоглолтын эхнээс талбайд гарчээ.

Мөн энэ тоглолтын нэг онцгой зүйл гэвэл долоон жил “Ливерпуль”-ийг дасгалжуулсан Франц мэргэжилтэн Жерар Улье “Астон Вилла”-г удирдсаар цэнгэлдэхэд орж ирэхэд хуран цугларсан хөгжөөн дэмжигчид нижгэнэсэн алга дашилтаар хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа. Харин түүний удирдлага дор тоглож үзээгүй “Ливерпуль”-ийн одоогийн залуус тоглолт эхлээд ердөө 14-хөн минут өнгөрч байхад “Вилла”-гийн хаалганд анхны гоолыг оруулж, хуучин гэрт нь эелдэг бус хүлээж авсан. Франц залуу Нгог улирлын хоёр дахь гоолоо оруулж, Премьер лигийн нээлтийн өдөр “Арсенал”-ын эсрэг гоолдсоноос хойш хийгээгүй байсан хар цувралаа зогсоосон байна. Рой Хожсоны баг 15-р тойрогт “Тоттенхэм” клубыг талбай дээр нь 1:0 харьцаатай хожиж яваад хоёр гоол алдан гашуун хожигдол амсч байсан. Харин тоголтын эхнээс талбайд гарсан Нидерландын шигшээн довтлогч Р.Бабел өнгөрсөн алдааг давтахгүйг нотолсон гоолыг эхний гоолоос ердөө хоёрхон минутын дараа хийж, тооны харьцааг 2:0 болгосоон.

Гурав дахь гоол ч тун амархан орсон бөгөөд Аргентиний шигшээн хагас хамгаалагч Макси багууд байраа солиод 10 минут л өнгөрч байхад Брэд Фриделийн хаалганд хожлын гурван оноогоо баталгаажуулсан гоолыг оруулж, “Хотон шувууд” итгэл төгс ялалтаар 16 дугаар тойргийг хаалаа. Ингэснээр тэд хүснэгтийн наймдугаар байрт орж ирлээ.

М

 Клуб

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 АРСЕНАЛ

16

10

2

4

34-18

32

2

 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

15

8

7

0

35-16

31

3

 ЧЕЛСИ

16

9

3

4

30-11

30

4

 МАНЧЕСТЕР СИТИ

16

8

5

3

21-12

29

5

 ТОТТЕНХЭМ

16

7

5

4

24-21

26

6

 БОЛТОН

16

5

8

3

28-23

23

7

 САНДЕРЛЕНД

16

5

8

3

20-18

23

8

 ЛИВЕРПУЛЬ

16

6

4

6

20-19

22

9

 ВЕСТ БРОМВИЧ

16

6

4

6

23-27

22

10

 СТОК СИТИ

16

6

3

7

21-21

21

11

 БЛЭКБЕРН

16

6

3

7

21-25

21

12

 НЬЮКАСЛ

16

5

4

7

24-25

19

13

 БЛЭКПУЛ

15

5

4

6

23-29

19

14

 БИРМИНГЕМ

16

3

9

4

17-19

18

15

 ЭВЕРТОН

16

3

8

5

18-20

17

16

 АСТОН ВИЛЛА

16

4

5

7

17-27

17

17

 ФУЛХЭМ

16

2

9

5

16-20

15

18

 УИГАН

16

3

6

7

13-28

15

19

 ВУЛВЕРХЭМПТОН

16

3

3

10

17-30

12

20

 ВЕСТ ХЭМ

16

2

6

8

14-27

12

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж