Тейлор Свифтын тоглолтын тасалбар дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Тейлор Свифтын тоглолтын тасалбар дуусчээ

Кантри дуучин Тейлор Свифт аялан тоглолтоо хийх болсон тухайгаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр зарласан. Гурав дахь бие даасан цомог болох “Speak Now” цомгоороо нэрлэсэн энэхүү аялан тоглолтын тасалбараа өчигдөр худалдаанд гаргажээ.
Харин Лос-Анжелосын Staples Center-т хийх хоёр тоглолтын тасалбар нь хоёрхон минутад, Фоксборын Gillette Stadium-д хийх тоглолтынх нь тасалбар таван минутын дотор зарагдаж дуусчээ.
Мөн бусад тоглолтуудынх нь тасалбар ч ар араасаа зарагдаж дуусаад байгаа аж.
Тейлор Свифт 19 орноор нийт 90 тоглолт хийх ба аялан тоглолт ирэх оны хоёрдугаар сард Сингапураас эхлэх юм. Дараа нь Япон, Өмнөд Солонгос, Хонконгт тоглохоор төлөвлөжээ. Гуравдугаар сараас Европын орнуудад тоглолтоо хийх ба тавдугаар сард АНУ-д тоглох аж.

“Би шинэ цомгийнхоо дуунуудаас аялан тоглолт дээрээ дуулна гэхээс үнэхээр догдолж байна. Тоглолтоо эхлэх өдрий тэсэн ядан хүлээж байна гэхэд болно. Дэлхийг тойрон хийх энэхүү аялан тоглолт маань фэнүүдэд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна “ хэмээн дуучин бүсгүй хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, түүний “Speak Now” гурав дахь бие даасан цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая гаран хувь борлогдож сүүлийн таван жилд гарч байгаагүй өндөр амжилт үзүүлсэн. Мөн Тейлор Свифт кантри хөгжмийн хамгийн том наадам болох BMI Country Awards наадмын жилийн шилдэг дуу зохиогчоор шалгарсан юм. Түүний дуулсан "You Belong With Me" нь хамгийн өндөр үнэлгээ авсан ба энэхүү дууны үг аяыг өөрөө зохиожээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж