
Дуучин Кети Перри хүүхэд багчууд төдийгүй томчуудын үзэх дуртай “The Simpsons” хүүхэлдэйн киноны шинэ жилд зориулсан тусгай ангид тогложээ. Тэрбээ улаан латексан даашинзтай, Moe-гийн найз бүсгүйн дүрд тоглосон ба үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Тэрбээр чадварлаг дуучин төдийгүй авьяаслаг жүжигчин болохоо харуулж чаджээ.
“Би энэ хүүхэлдэйг үзэх дуртай. Дүрүүдэд нь ч хайртай. Хайртай өхөөрдөм баатруудтайгаа хамт байж, дүр бүтээсэндээ баяртай байна. Үнэхээр сонирхолтой байсан” хэмээн Кети хэлсэн байна.
Энэхүү шинэ жилийн тусгай анги нь Fox сувгаар үзэгчдийн хүртээл болсон юм.
Н.Наран