Словений дасгалжуулагч Дэлхийн аваргын анхны хожлын араас

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Словений дасгалжуулагч Дэлхийн аваргын анхны хожлын араас

Үндэсний шигшээ багтаа хамгаалагчаар тоглож байхдаа Матжаз Кек тийм ч их үр нөлөө үзүүлж чаддаггүй байжээ. Хэрэв Словень хөлбөмбөгийн ДАШТ-ний эхний тоглолтондоо хожвол тэрээр улсынхаа баатар болох юм.
Хуучин Югославын нэг хэсэг байсан Словений хувьд 8 жилийн өмнө 3 дараалан хожигдож Дэлхийн аваргаас мултарч байсан ч одоо тэд хамгийн том тавцанд эргээд ирлээ. Улсынхаа шигшээ багийг Өмнөд Африк явуулах болсон нь Кекийг улсдаа нэр хүндтэй нэгэн болгоход хангалттай ч түүний баг энэ зун Алжир, Англи, АНУ-ын шигшээ багуудын эсрэг чухал тоглолтуудыг хийнэ.

Марибор хотод өссөн Кек Австрийн хөлбөмбөгийн лигт 9 жилийг өнгөрүүлж, 1992 онд үндэсний шигшээ багтаа багтаж байсан юм. Дараа нь Кек Марибор хотдоо эргэн ирж, 4 жил тоглохдоо багаа улсын аварга 3 удаа болгож, улмаар зодог тайлсан байна. Манлайлагчийн ур чадварыг гарамгай эзэмшсэн тэрээр 2000 онд багийнхаа дасгалжуулагчаар сонгогдож 2001, 2003 онуудад мөн л лигийн аврага болж байжээ.
Гурван жилийн дараа Кек улсынхаа 15, 16-гаас доош насны шигшээ багийг удирдах болсон байна. Харин 2007 онд тэрээр шигшээ багийг толгойлох болжээ. Дөчин найман настай Кекийг тоглогч нартайгаа ойрхон ажиллаж, бие биедээ итгэх итгэлцлэлийг төрүүлэхийг хичээдэг ховор ур чадвартай дасгалжуулагч гэж олон хүн үнэлдэг гэнэ.

Түүний баг урьдчилсан шатыг амжилттай эхлүүлсэн ч Чехийн эсрэг нэг хожигдож, нэг тэнцэж, Хойд Ирландад хожигдсоноор ДАШТ-нд шалгарах боломжоо алдаж байсан юм. Гэвч хэсгийн сүүлчийн 4 тоглолтондоо хожиж, хэсэгтээ Словакийн дараа 2-р байрт орсон юм. Харин Дэлхийн аваргын төлөөхи Плэй-оффын тоглолтонд ОХУ-ын шигшээ багийг эсрэг багийн талбайд гоол оруулсан дүрмийн дагуу хожиж дэлхийн шилдэг 32 багийн нэг болсон.
Г.Идэр-Ууган, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж