”Таны мэдлэгт дусал нэмэр-5”

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

”Таны мэдлэгт дусал нэмэр-5”

Тайвань улсын Тайпай хотод ойролцоогоор 60,000 такси үйл ажиллагаагаа явуулдагаас 1,000 такси бусдаасаа онцгой улаан "M" тэмдгийг орой дээрээ байрлуулсан ба энэ нь тэд хамгийн сүүлийн үеийн WIMAX 4G технологид суурилсан утасгүй өндөр хурдны интернэтийг MID (mobile internet device) төхөөрөмжөөр дамжуулан зорчигчидод тав тухтай, интернэтийн ертөнцөөр аялах боломжийг тус таксинд зорчих хугацаанд олгож байгаа юм.

“М-такси” нь зорчигчиддоо аялалын туршид интернэт ашиглан видио татах, вэб TV үзэх, онлайн тоглоомууд тоглох зэрэг олон төрлийн интернэтэд суурилсан үйлчилгээнүүдийг үнэгүй үзүүлдэг байна. Түүнээс гадна, зорчигчид энэхүү таксинуудыг дуудлагаар дуудан 24 цагын турш үйлчилгээг нь авах боломжтой юм. Тайван улсын VMAX Telecom нь WIMAX технологийн албан ёсны үйлчилгээ үзүүлэгч байгуулга ба тус улсын урдаа барих томоохон такси компанитай хамтран энэхүү шинэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь зорчигчийн урд суудлын ард талд байрлах бөгөөд WIMAX болон GPS  системүүдийг хамтад нь агуулсан Майкрософт Виндойвс СЕ 5.0 үйлдлийн систем-ээр ажилдаг. Энэ нь уртаашаа 216 мм, өргөөшөө 132 мм, мөн 24.5 мм зузаантай юм байна.

Интел корпораци нь VMAX – ийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулагч бөгөөд тэд 2008 онд  12 сая америк долларын хөрөнгө оруулалтыг тус оны 1 сард нээгдсэн WIMAX үйлчилгээ үзүүлэгч байгуулгад хйисэн байна. Тэдний 200 гаруй бааз станцууд тус хотын 85%-ийг интернэтээр хангаж чаддаг ба шинэ такси үйлчилгээ нь зар сурталчигааны бас нэгэн том хэрэгсэл болж их хэмжээний орлогыг оруулана гэж VMAX telecom компанийн зүгээс хэлсэн байна.

Монгол улсад:

Орчин цагийн шилдэг технологи Wimax 4G өндөр хурдны утасгүй интернэт үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлэгч "Телемакс коммуникэйшн" ХХК болон "Автобус 3" компани хамтран нийтийн тээврийг интернэтжүүлэх хөтөлбөр санаачлан эхлүүлсэн ба энэ оны 9 сарын 13-аас эхлэн WIMAX-тай дэвшилтэт Автобус-ууд их хотыг маань сүлжилдэн давхиж эхэллээ.  Монгол улс дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа нь үнэхээр бахархууштай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж