Жанет Жексоны барбиг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Жанет Жексоны барбиг дуудлагаар худалдана

Нэрт дуучин Жанет Жексон өөртэйгээ усны усал шиг адилхан барби хүүхэлдэйтэй болжээ.  Уг барбиг Mattel toys компани бүтээсэн ба халимаган үстэй, болроор чимэглэсэн гоёмсог хар даашинзтай, микрофон барьсан хэлбэртйгээр хийжээ. Энэхүү даашинзыг Жанет Жексон энэ оны “Америкийн шүтээн” нэвтрүүлэг оролцон, ая дуугаа өргөхдөө өмссөн юм.
“Divinely Janet” нэртэй энэхүү барби хүүхэлдэйг дуудлага худалдаагаар худалдаж, олсон орлогыг буяны санд хандивлах гэнэ. Үнэ нь 1,050 ам.доллараар үнэлэгдсэн ба ойролцоогоор 15,000 ам.доллар хүрнэ хэмээн тооцоолоод байгаа аж.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж