Леди Гага лааны тосон барималтай болно

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Леди Гага лааны тосон барималтай болно

Этгээд, гаж дүр төрхөөрөө олны анхаарлын төвд байдаг дуучин Леди Гагаг тайзан дээр элдэв сюрприз үзүүлж хүмүүсийг гайхшруулахыг бид харсан. Та хэрвээ түүний фэн бол яг түүнтэй адилхан хийгдсэн лааны тосон баримлыг нь Мадам Тюссогийн музейд харах боломжтой болжээ. Зүгээр ч нэг лааны тосон баримал биш найман ширхэг, өөр өөрийн онцлог бүхий лааны тосон баримлыг урлаад байгаа ба энэ сарын 9-нд Мадам Тюссогийн музейн Лондон, Амстердам, Берлин, Нью-Йорк, Холливууд, Лас-Вегас, Шанхай болон Хонконг дахь салбаруудад зэрэг байрлуулахаар болжээ. Эдгээр найман лааны тосон баримал нь хувцаслалт зогсолт зэрэг нь ондоо бөгөөд энэ жилийн MTV авардс дээр өмссөн хувцас болон “Telephone” дууны клипэн дээр өмсдөг хувцасыг өмсгөсөн байна. Энэхүү төсөлд 2,4 сая ам.долларын хөрөнгө зарцуулагдсан ба хувцас сонголтон дээр олон хүн ажилласан тухай тус урлангийнхан онцолжээ. Мөн Леди Гага шиг хувцаслаж ирсэн эхний 100 хүнд үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж