“БОХАЗ”-ийн ээлжит хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

“БОХАЗ”-ийн ээлжит хурал болно

“Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн орнуудын гадаад хэргийн сайд нар арванхоёрдугаар сарын 6,7-нд болох дээд хэмжээний уулзалтанд хэлэлцэх эдийн засгийн асуудлын талаар бүрэн хэлэлцүүлэг хийхээр ням гаригийн орой Абу Дабид иржээ. “Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад гишүүн зургаан улсын төлөөлөгчид оролцох тус хурлыг Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заид Ал Нахяан тэргүүлэх юм.

“Өнөөдөр бид “Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн удирдагч нарт өргөн барих сайд нарын зөвлөлийн 117 дахь хурлын хэлэлцэх асуудлыг эцэслэн шийдэхээр цуглараад байна. Хэлэлцэх асуудлын хүрээнд сүүлийн үед ихээхэн анхаарал татаад байгаа улс төр, эдийн засаг, соёлын болон бусад иргэдийн анхаарлыг ихээр татаж байгаа сэдвүүдийг оруулах болно” гэж Шейх Абдулла хэлжээ.

Түүнчлэн энэ удаагийн хурлын үеэр хоёр талын сонирхлын хүрээнд цэрэг, эрүүл мэнд, санхүүгийн асуудлыг авч үзэн, албан ёсны мэдэгдлийг эцсийн байдлаар мэдэгдэх болно гэж ноён Шейх Абдулла хэлсэн байна. Газрын тосоор баялаг “Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл” нь Бахрайн, Кувэйт, Оман, Катар, Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират зэрэг улсуудын бүрэлдэхүүнтэйгээр 1981 онд байгуулагдсан ажээ.

“Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн удирдагчид даваа, мягмар гаригуудад Абу Дабид цуглаж, 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион явуулах болно.  

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж