
“Pew Internet & American Life Project” сангаас хийсэн судалгааны дагуу АНУ-ын нийт хүүхэд багачуудын 97 хувь нь видео тоглоом тоглодог гэсэн тооцоо гарчээ. Судалгаанд 12-17 насны 1102, тэдний эцэг, эхчүүд сайн дураараа оролцсон бөгөөд судалгааны дүнд мэдээж хэрэг хөвгүүд видео тоглоом илүү их тоглодог гэдэг нь батлагдсан байна. Судалгаанд оролцсон охидын 94 хувь нь, хөвгүүдийн 99 хувь нь видео тоглоом тоглодог гэжээ. Харин видео тоглоом нь байлдааны, уралдааны, үндэстний, стратегийн, спортын, урлагийн гээд ямар ч байж болох ч хүйсийн ялгаанаас хамааран бага зэргийн зөрүү гарч байгаа аж. Түүнчлэн судалгаанд оролцсон хүүхдүүдийн долоон хувь нь гэртээ компьютергүй боловч ямар нэгэн тоглоомын консол байдаг гэсэн хариулт өгчээ. Мөн тэдний ихэнх нь тав болон түүнээс дээш төрлийн тоглоом байнга тоглодог гэсэн бөгөөд “Guitar Hero”, “Halo 3”, “Madden NFL” болон “Dance Dance Revolution” тоглоомыг хамгийн их тоглодог байна. Бас нэгэн сонирхолтой зүйл нь эцэг эхчүүдийн гуравны нэг нь хүүхдүүдтэйгээ хамт тоглодог бөгөөд тэд бүгд 40-өөс доош насныхан ажээ.
С.Цэлмэг
SONY VAIO 99096353 2010-04-01 127.0.0.1
USA-с шинэ SONY VAIO 14inch Cpu Core i3 213Ghz Ram 4Gb Hard 500Gb Graphic NVIDIA GeForce310M 2001Mb HDMI IEEE1394 WebcamWiFi DVD RW double layer Multimedia card readerBluetooth Original Windows 7 64bit – 1550000-c ____ SONY VAIO 10inch Cpu Atom 166Ghz N270 Ram 1Gb Hard 250Gb IGMA3150 IEEE1394 WebcamWiFi Multimedia card reader Original Windows 7 – 850000-c зарна 99096353