Турк улс Леванд онгоц илгээнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Турк улс Леванд онгоц илгээнэ

Турк улс ойн түймэрт автаад байгаа Леван улсад тусламж үзүүлэхээр гал сөнөөгч хоёр онгоцыг илгээх гэж байгаа тухай Туркийн Гадаад хэргийн сайд даваа гаригт мэдээлэв. Хоёр онгоцыг өнгөрсөн долоо хоногт Израильд гарсан түймрийг унтраахад илгээсэн бөгөөд үргэлжлүүлэн даваа гаригт Леванд илгээхээр болжээ.

Леваны Фитригийн хойд хэсэгт дэгдсэн ой хээрийн түймэр нь хяналтаас гарсныг холбогдох яамнаас мэдэгжээ. Леваны иргэний хамгааллын яамны албан ёсны баримтаар бямба, ням гаригт тус улсад нийтдээ 120 орчим голомтот түймэр гарсан байна. Гал сөнөөх гурван нисдэг тэргийг эс тооцвол Леван улс нь гал унтраах техник хэрэгслийн дутагдалд ороод байгаа ажээ.        
    
Леван улсын хөрш Израиль улс сүүлийн хэдэн өдөрт Хайфагийн Газар дундын тэнгисийн сав газрын дээд хэсэгт орших Кармелийн нуруудад гарсан түймэртэй тэмцэж байна. Газар дундын тэнгисийн зүүн хэсгийн мужид намрын улирал маш халуун болж, ургац хураалтанд сөргөөр нөлөөлөн, усны хомсдолыг үүсгэх хэмжээнд хүрчээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж