АНУ агаарт онгоц цэнэглэгчийн тендерийн хугацаагаа сунгана

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

АНУ агаарт онгоц цэнэглэгчийн тендерийн хугацаагаа сунгана

Европын “EADS” компани албан ёсоор хүсэлт гаргавал АНУ-ын нисэх хүчний онгоцуудыг агаарт цэнэглэгч түлшний онгоцууд худалдан авах тендерийн хугацаагаа сунгах боломжтой талаар Пентагон мэдээллээ. “EADS”, “Northrop Grumman” нар тендер шалгаруулалтад тавих нөхцөл өөрсдийнх нь эсрэг чиг хандлагатай ба АНУ-ын “Boeing” компанийг илүүд үзсэн байдалтай байгаа учраас 40 тэрбум ам.долларын тендерт оролцохоо больж байгаа талаар гуравдугаар сарын 9-нд мэдээлсэн. “EADS” тендэрт дахин оролцох албан ёсны санал тавих эсэх талаар бодож үзэх болно гэж мэдэгдсэн. Одоогийн байдлаар тавдугаар сарын 10-нд дуусахаар байгаа тендрийн хугацааг нэмж 60 хоногоор Пентагон сунгаж болно. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Францаас АНУ-д айлчилж байгаа Николас Саркозигийн уулзалтын үеэр шинээр хөлөг онгоцууд худалдаж авах тендр “нээлттэй, шударга” болох болно гэж амалсны дараа Пентагон ийм санал тавьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж