Испанийн агаарын тээвэр ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Испанийн агаарын тээвэр ажиллаж эхэллээ

Испанийн агаарын тээврийн зохицуулагчид эмх замбараагүй байдал үүсгэж, 24 цаг зөвшөөрөлгүй ажил хаялт зарласны дараа бямба гаригийн үдээс хойш тус улсын агаарын тээвэр хэвийн ажиллагаандаа оржээ. Амралтын өдрүүд эхлэх үеэр улсын агаарын бүх шугамыг зогсоож, нисэх буудлыг хаасан ажил хаялтанд засгийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авсны үр дүнд ихэнх ажилчид ажилдаа эргэн орсон байна.

Испанийн нийт агаарын шугамыг орон нутгийн цагаар 15:30 цагт нээсэн бөгөөд ихээр хуримтлагдсан нислэгийн захиалгуудыг эхнээс нь явуулж эхэлжээ. Гэхдээ засгийн газрын мэдээлснээр тус улсын агаарын тээвэр 24-48 цагийн дотор хэвийн үйл ажиллагаандаа орно гэсэн байна.

“Засгийн газар иймэрхүү хүч түрэмгийллийг огт хүлээж авахгүй бөгөөд зөвтгөх боломжгүй үйл явдлын улмаас манай зарим иргэдэд нөхөж болшгүй гарз хохирол учирлаа” гэж Испанийн Ерөнхий сайдын орлогч болон Дотоод хэргийн сайд Алфрэдо Перез Рубалкаба мэдэгдсэн байна.     
Испанийн иргэний нисэхийн агентлагийн тогтоосон тоо баримтаар ажилт хаялтаас үүдэж баасан болон бямба гаригт нисэх байсан 2000 нислэгээс 330,000 хүн хоцорсон байна. Зорчигчид мэдээ хүлээж нисэх буудлын сандал, шалан дээгүүр хоногложээ. Ажил хаялтын зорилго нь бямба гаригийн нийт нислэг ялангуяа Канарын арлууд болон Португальруу хийх нислэгийг цуцлахад оршиж байсан ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж