Heidi Klum 13 саяын харш авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Heidi Klum 13 саяын харш авчээ

Нэрт загвар өмсөгч Heidi
Klum нөхөр Seal-ын хамт Брентвудэд байрлалтай
13,4 сая ам.долларын үнэтэй тансаг харш
худалдан авчээ. Уг харш нь 12,300 ам метр
талбайтай, найман унтлагын
өрөөтэй, гал
тогоо болон номын сан нь сонгодог хэв маягаар тохижуулсан аж. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани анх долдугаар сараас эхлэн дуудлага худалдаанд оруулсан ба нэлээд олон худалдан
авагч сонирхон, үнэ хаялцаж байсны эцэст ийнхүү Холливуудын шилдэг хосуудын өмч
болжээ.

Хосууд энэ ондоо багтаан шинэ харшдаа нүүж очихоор
төлөвлөөд байгаа аж.

Н.Наран   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж