Нисгэгчдийн буруугаас онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Нисгэгчдийн буруугаас онгоц осолджээ


Ням гаригт Москвагийн нисэх буудлын зурваст ослын буулт хийсэн Ту-154 хөлгийн нисгэгчид уг осолд буруутай байж болохыг даваа гаригт “Москва Таймс”-т нийтэлжээ. Зүүн өмнөдийн агаарын тээвэрт харьяалалтай тус хөлгийн хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас ослын буулт хийхээс өөр аргагүй болсон.

Онгоцонд зорчиж явсан 160 гаруй иргэдийн 80 гаруй нь гэмтэж, хоёр нь амиа алдсан бөгөөд ослын улмаас онгоц гурван хэсэг болж салсан байна. Москвагийн цагаар 14:00 цагт хөөрсөн нисэх онгоцны нисгэгчид 15 минутын дараа хөдөлгүүрүүд эвдэрлээ гэж мэдэгдсэн тухай мөрдөгчид мэдэгджээ.Нисгэгчид үзэгдэх орчин муу, шатахуун дүүрэн тул дэлбэрэх аюултайг анхаарч үзэлгүй ослын буулт хийхээр шийдсэн байна.

Мөрдөгчид нисгэгчдийн үйлдлийг шалгаж байгаа бөгөөд хөдөлгүүрийн эвдрэлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ажээ. Нисгэгчид онгоц хөөрсний дараа түлшний шахуургын насосыг хаахаа мартсаны улмаас хөдөлгүүр унтарсан байх магадлалтай гэж зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Харин бусад нь чанар муутай шатахуун болон техникийн доголдлоос үүссэн гэж дүгнэж байна.

Амиа алдсан зорчигчдын нэг нь Дагестаны удирдагч Магомедсалам Магомедовын ах 49 настай Гаджимурад Магомедов, нөгөө нь Үндсэн хуулийн цэцийн шүүгчийн эх 80 настай Роза Гаджияа нар байжээ.

Энэ онд Ту-154 онгоцны гуравдахь удаагийн осол гарлаа.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж