Халуурсан эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Халуурсан эдийн засаг

Сүүлийн арван жилд банкны зээлийн хүү жил бүр бараг хоёр хувиар буурч,
харин хадгаламжийн хүү бараг нэг төвшинд тогтчихсон учир тэдгээрийн
хоорондын зай ойртох тутам эдийн засаг мөнгөөр сэлбэгдэх нь ховордож,
халуурч байна.
Уг нь бол хэвийн, эрүүл эдийн засагт энэ хоёр хүү ерөнхийдөө хамтдаа
өөрчлөгдөх ёстой. Тогтвортой байгаа хадгаламжийн хүүгийн шалан дээр
зогсож, улам бүр доошилж байгаа зээлийн хүүгийн дээвэрт даруулан
шахуулж, амьдрах орон зай нь улам бүр давчуурч буй банкны салбар
хамгийн ихээр халууран, чичирч байна. Монголд бүртгэлтэй аж ахуйн
нэгжүүдийн тоо 65 мянга гэх боловч тэдний зөвхөн хагас нь үйл ажиллагаа
явуулж байгаагаас бараг 80 хувь нь хорь хүртэл хүн ажиллуулдаг гэж
МҮХАҮ-ийн Танхим үзэж байна.

МУИС-ийн түүвэр судалгаанаас үзэхэд аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй
компаниудын дөнгөж 40 хувь нь банкнаас зээл авсан байх юм. Бизнес хүү
нь дэндүү өндөр учир зээл авах сонирхолгүй байдаг ажээ. Сарын хоёр
хувийн хүүтэй, ганцхан жилийн хугацаатай зээл аваад хүүгийн хамт буцааж
төлнө гэдэг бол үнэхээр амар биш. Монголын мөнгө маш үнэтэй учир эрсдэл
даах чадвартай томоохон бүх компаниуд гадаадаас зээл авдаг болжээ.
Зээлийн хүү хэт өндөр учир бизнес нь мөнгөний хомсдолд орж, саарал
эдийн засаг улам бүр томсохын хэрээр банк бус санхүүгийн үйлчилгээ
тэлж, тэдний зээлийн хүү сардаа 5-8 хувьд ч хүрч байгаа нь үүнийг тод
харуулж байна. Монголын эдийн засгийн үндсэн хэсгийг бүрдүүлж байгаа
жижиг, дунд үйлдвэрүүдэд өсөж томрох боломж үнэхээр алга. Зээлийн хүү
буурахгүй байгаагийн цаана эдийн засгийн олон шалтгаан бий.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж