Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Дамба өвгөний зүүдэнд ойрдоо нэг л бүтэхгүй зүйл буух болов. Тэр
60 хэвийсэн насан дээрээ үр хүүхэдээ худал хэлж бас нүүрийг нь харах
эрхгүй болжээ гэж зүүдлэв. Хэдийгээр гэмт зүйл хийгээгүй ч гэлээ хийх ад
зэтгэрийн хүсэл түүнд төрж байсан нь үнэн. Гэхдээ хийнэ гэдэг, хийх гэж
байгаа гэсэн бүхнээ үр хүүхэд бүү хэл өвдөг тохойгоо нийлүүлэн өдий
олон жил ханилсан хань ижилдээ хүртэл хэлээгүй шүү дээ. Гэтэл яахаараа
ингэж зүүдэлдэг билээ.

Хийсэн хэрэг хэлсэн үгээ эргэцүүлэн бодох зуураа хэн нэгэнтэй
хамтарсан нүгэл бүхнээ тунгаав. Яг л зүүд биелж байна уу даа. Бага хүү
нь аавдаа эрхлэх гэж өдөр бүр хормойдог байсанаа өнөөдөр тэгсэнгүй. Үг
цагаан дуугүй хүн орж  ирээд буцаад гарав. Эрхлэх ч үгүй гэлээ элдэв
зүйлийг тунгаан хэлэлцэж энэ амьдралаа цэгцлэх гэж мэдлэгээ хуваалцдаг
хүү ч бас нэг ч зүйл ярьсангүй. Ээждээ ингэж болох уу гэсэн асуулт
тушаал алин болохыг мэдэгдэх нэг зүйл шулганаад гарч одов. Дамба өвгөн
айх эмээх бас ичих зэрэгцэн суухдаа энэ амьдралдаа хийсэн сайн сайхан
бүхнээ бодох гээд тусыг эс олов. Зүүд ёсоор бол тэрээр өрхийн тэргүүнээс
хусагдаж байгаа бололтой.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж