Тэгэхэд би шувуу байсан

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Тэгэхэд би шувуу байсан

Энэ
миний дуртай шүлгүүдийн нэг. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг. Сүүлд
дуучин Алтанцэцэг дуу болгоод хайран шүлгийг яйрин болгоод хаячихсан
байна лээ. Юутай ч уншаад үзээрэй.

Тэгэхэд би шувуу байсан

Тэгэхэд би шувуу байсан
Чиний дэргэдүүр зөндөө ниссэн
Тэгэхэд чи яг одооных шигээ
Чиггүй алсыг гунигтай ширтсэн
Чив чимээгүй уул байсан
Дэргэдүүр чинь өнгөрөхөд манантай байдаг сан
Дэвэн дэвсээр өлмийд чинь унадаг сан
Хэзээ ч мөрөн дээр чинь бууж чадаагүй
Хэзээ ч эгцлэн ширтэж чадаагүй
Далавчны минь чимээг тэгэхэд чагнасан бол
Даанч их шаналлыг унших байсан
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж