Колумбид хөрсний нуралт үүсчээ | News.MN

Колумбид хөрсний нуралт үүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Колумбид хөрсний нуралт үүсчээ

Колумбийн баруун хойд хэсэгт хөрсөнд их хэмжээний нуралт үүсч, 145 иргэн дарагдсан бөгөөд хоёр иргэн амиа алдаад байна гэж орон нутгийн удирдлагууд мэдэгдэв.

Хоёр иргэн амиа алдсан нь батлагдсан бөгөөд тэдний нэг нь хоёр настай охин байжээ. Нутгийн баруун хойд хэсгийн Бэлло хотын захад хөрсний нуралтаас үүдэн 50 орчим  байшин нурж, долоон хүн гэмтэж бэртсэн байна. Антикуа хотын захирагч Луиз Алфрэдо Рамосын хэлснээр сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн бороо орсны улмаас хөрсний нуралт үүссэн гэжээ.

Аврах ажиллагааны удирдлагууд сураггүй болсон иргэдийг хайх ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн бусад иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх болно гэж Рамос хэлсэн байна. Газар доор байгаа иргэдийн байршлыг тогтоохоор нуралт үүссэн газарт үнэрч нохдыг авчирчээ. 

Ирэх гуравдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа борооны улирлын улмаас Колумбийн засгийн газар Боготаруу олон улсын тусламж хүссэн захидлыг илгээгээд байна. Албан ёсны тооцооогоор энэ онд орсон аадар бороонд 1,503,730 хүн нэрвэгдэж, 174 хүн амиа алдаж, 225 хүн гэмтэж, 19 хүн ор сураггүй алга болжээ.

Б. Энхцэцэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-06 182.160.10.36

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж