“Арсенал” хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

“Арсенал” хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Английн Премьер лигийн 16 дугаар тойрог хүснэгтийн тэргүүлэгчдийн хувьд байрлал өөрчлөгдөх маш хариуцлагатай, нөгөөтэйгүүр өрсөлдөөн улам ширүүссэн долоо хоног болсон гэлтэй. Энэ тойрогт Лондонгийн “Арсенал” хотынхоо өөр нэгэн баг болох “Фулхэм”-ийг талбайдаа хүлээн авч, 2:1 харьцаатай тун хэрэгтэй ялалт байгуулснаар “Челси”-гийн бүдрэл, “МанЮ”-гийн тоглолт өнжилт зэргийг ашиглан хүснэгтийг 32 оноотой тэргүүлж эхэллээ. Арсень Венгерийн бүрэлдэхүүнд өнгөрсөн тойрогт “Астон Вилла”-г хожсон гараа ерөнхийдөө өөрчлөгдөөгүй байсан бөгөөд хоёр тоглолт дараалан гоолдоод байсан Самир Насри энэ удаад ч форм сайтай байгаагаа харуулж, тоглолтын 14 дэх минутад эсрэг багийн гурван ч хамгаалагчийг хууран ахны гоолын эзэн болсон. Франц залуугийн хувьд энэ нь лигийн долоо дахь гоол болсон байна. Харин “Фулхэм”-ийн тоглолт энэ гоолын дараа эрчимтэй сэргэж хэд хэдэн гоолын моментийг үүсгэж байсны нэг нь 30 дахь минутанд хэрэгжиж, тооны харьцааг Сенегалдовтлогч Диоманси Камара 1:1 болгон тэнцүүлсэн. Багийн нэг номерийн довтлогч Бобби Заморагийн урт удаан хугацааны бэртлийн орон зайг Камара тун сайн нөхөж байгаа билээ. Гоолын гол буруутан болсон Франц хамгаалагч Лоран Кошельни гурван минутын дараа толгойдоо авсан бэртлийн улмаас дамнуурга дээр хэвтан цэнгэлдэхээс гарч одсон юм. Түүнийг орлож Швейцарь хамгаалагч Йохан Журу гарч ирсэн нь хамгаалалтыг бага зэрэг сулруулсан ч “Арсенал” дахин хаалгандаа гоол алдаагүй юм. Харин тэнцэл хэрэггүй “Их буучид”-ын хувьд бүтэн онооны төлөө тоглолтын хоёрдугаар хагасаас эхлэн тэмцэж эхэлсэн. Бүх л арга замыг хайж байсан тэдний дасгалжуулагч Арсень Венгерийн дахин нэг солилцоо энэ удаад амжилтад хүрсэн бөгөөд Нидерландын шигшээн довтлогч Робин Ван Перси талбайд гараад 10-аад минутын дараа хожлын гоолд хувь нэмрээ оруулжээ. Эхний гоолын эзэн Насри Ван Персигээс дамжуулалт хүлээн авч, мөн л хаалгачтай нь нийлээд дөрвөн ч тоглогчийг хууран энэ тоглолтын нэгэн гайхалтай гоолыг хийсэн байна. Шинэ улирлын найм дахь гоолоо оруулсан Насри мэргэн буучдын жагсаалтын дөрөвт орж ирлээ. Хамгийн чухал нь “Арсенал” 10 ялалт байгуулсан анхын багаар тодорсноос гадна өөрсдийн хүссэн байр болох хүснэгтийн тэргүүн байрыг өөрийн болголоо.

М

 Клуб

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 АРСЕНАЛ

16

10

2

4

34-18

32

2

 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

15

8

7

0

35-16

31

3

 ЧЕЛСИ

16

9

3

4

30-11

30

4

 МАНЧЕСТЕР СИТИ

16

8

5

3

21-12

29

5

 ТОТТЕНХЭМ

16

7

5

4

24-21

26

6

 БОЛТОН

16

5

8

3

28-23

23

7

 САНДЕРЛЕНД

16

5

8

3

20-18

23

8

 ВЕСТ БРОМВИЧ

16

6

4

6

23-27

22

9

 СТОК СИТИ

16

6

3

7

21-21

21

10

 БЛЭКБЕРН

16

6

3

7

21-25

21

11

 НЬЮКАСЛ

16

5

4

7

24-25

19

12

 ЛИВЕРПУЛЬ

15

5

4

6

17-19

19

13

 БЛЭКПУЛ

15

5

4

6

23-29

19

14

 БИРМИНГЕМ

16

3

9

4

17-19

18

15

 ЭВЕРТОН

16

3

8

5

18-20

17

16

 АСТОН ВИЛЛА

15

4

5

6

17-24

17

17

 ФУЛХЭМ

16

2

9

5

16-20

15

18

 УИГАН

16

3

6

7

13-28

15

19

 ВУЛВЕРХЭМПТОН

16

3

3

10

17-30

12

20

 ВЕСТ ХЭМ

16

2

6

8

14-27

12

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж