АНУ-д бага сургуульд сурдаг охин хэд хоног өвчтэй байгаад хичээлдээ оржээ. Хичээл дээр багш нь юу болсон талаар асуухад охин би ханиад хүрээд гэж гэнэ. За тэгээд ямар эмчилгээ хийлгэв гэтэл: Манай эмээ надад шээсээ өгсөн!!! Багш нь бараг ухаан алдаж унасангүй, өөрийгөө хамгаалах чадваргүй энэ бяцхан охинд эмээ нь шээсээ уулгажээ гээд бөөн асуудал үүсгээд, эмээ шоронд орохын наана арайхийж нэг юм амь мултарчээ гэж…
Манайхан ээжийнхээ, жаахан хүүхдийн шээсийг ардын эмчилгээний зорилгоор өргөн хэрэглэдэг. Бүр ээжтэй хүн үхдэггүй юм гэсэн утгатай дуу хүртэл бий. Гэхдээ шээс бол шээс шүү дэ. Анагаах ухаан тэгтлээ хөгжсөн оронд шээсийг биеэс гадагшилж байгаа хорт бодис гэж тодорхойлсон байхад манайхан уугаад 100 наслатлаа удах байхаа.
Үргэлжлэл