Бүрд сум бүтээлч ажил өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Бүрд сум бүтээлч ажил өрнүүлж байна

Өвөрхангай аймгийн зургаан сум ирэх онд үүсч хөгжсөний 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэдний нэг нь ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн төрж өссөн нутаг Бүрд сум юм. Тус сумаас ирэх онд тохиох 80 жилийн ойгоо угтан 50 бүтээлч ажлын жагсаалт гарган ажиллаж байна. Эхний ээлжинд Улаанбаат хот дахь Нутгийн зөвлөлөө хуралдуулж, хийх ажлын төлөвлөгөө гаргасан ба үүнд Их Монгол Шаравжамцын хөшөөг босгох, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, цөлжилтөөс хамгаалан өрх бүр мод тарих ажлыг батлажээ. Тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл нь “Мөнхий үсэг” компанийн захирал, Монгол Улсын начин н.Ганбат тэргүүтэй 50 орчим хүнээс бүрдэн Төрийн бус байгууллага болж өргөжсөн аж.

Бүрд сум нь бусад сумдыг бодвол Орон нутаг судлах музейгээрээ бүтээн байгуулалтын давуу талтай  бөгөөд “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 16.5 сая төгрөгөөр засвар тохижолтын ажлыг орчин үеийн байдлаар гүйцэтгэж, үзмэрийн тоог нэмэгдүүлж байгаа гэнэ.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж