Шилдэг сум шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Шилдэг сум шалгаруулна

Энэ жилээс эхлэн бүсийн шилдэг сум шалгарна. Энэ талаар өнгөрсн долоо хоногт Дорнод аймагт болсон Зүүн бүсийн зөвлөлиййн хурлаар хэлэлцсэн байна.
Засгийн газраас зарласан тэргүүний сум шалгаруулах болзолд бүсийн хэмжээнд нэг сумыг хэрхэн яаж шалгаруулах талаар хэлэлцэж юуны өмнө аймгийн төвийн гурван сумыг энэ удаад оролцуулахаа азнаж хөдөөгийн сумаас шалгаруулахаар тогтлоо. Аймгууд сумдаа шалгаруулан нэг сумын нэг сумын холбогдох материалыг болзлын дагуу бүрдүүлж энэ сарын 20-ны дотор Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт битүүмжлэн ирүүлэх бөгөөд аймгуудаас дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон гарч шалгарсан гурван сумын ажил байдалтай газар дээр нь очиж биечлэн танилцсаны дараагаар бүсийн зөвлөлийн хуралд танилцуулан тухайн гурван сумаасаа нэг сумыг шалгаруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт явуулахаар болсон байна.  Зүүн гурван аймаг эхний удаад тав таван сая төгрөгөөр зүүн бүсийн хөгжлийг дэмжих сан байгуулахаар тогтож уг мөнгийг бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр болсон юм.

Мөн 2011 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж Зүүн бүсийн түншлэлийн арга хэмжээг Чойбалсан хотод, Аялал жуулчлалын зөвлөгөөнийг Өндөрхаанд, Зүүн бүсийн хөгжилд шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх нь зөвлөгөөнийг Өндөрхаанд, Зүүн бүсийн хөгжилд шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх нь зөвлөгөөнийг Баруун-Уртад хийхээр товлолоо.
2011 онд Дорнод аймгийн 80 жил , 2010 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ой болох тул бүсийн хэмжээний алдар цуутай хүмүүсийн ажил ой болох тул бүсийн хэмжээний алдар цуутай хүмүүсийн ажил хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор бүсийн тусгай шагнал бий болгох талаар ч ярилцлаа. Дорнот, Сүхбаатар, Хэнтий аймгийг хамарсан зүүн бүсийн зөвлөл нь аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга , бизнесийн байгуулагын төлөөллийг багтаасан 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж 2005 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж