
Тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой, үзэгчдийн дэмжлэгээр дүүрэн болсон. Сүхбаатар аймаг дахь Ардчилсан намаас зохион байгуулсан Аварга баг шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний үеэр шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодрууллаа.
Эрэгтэй шилдэг тамирчнаар Нийгмийн даатгалын хэлтсийн багийн н.Батхолбоо, эмэгтэй шилдэг тамирчнаар Хаан банкны тамирчин н.Одсайхан нар шалгарлаа.
Мөн шилдэг дасгалжуулагчаар ахмад тамирчин, дасгалжуулагч н.Ганболд тодорсон юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн тэргүүн байрыг Цагдаагийн хэлтсийн баг эзэлж сагсан бөмбөгийн аймгийн Шилдэг эрэгтэй байгаар шалгарсан бол хоёрдугаар байрыг аймгийн Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын баг, гуравдугаар байрыг Хаан банкны баг тус тус эзэллээ.
Эмэгтэйчүүдийн шилдэг багаар Хаан банкны баг тодорсон бол Технологийн сургууль, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн баг удаах байруудад шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд болсон юм.
500 мянган төгрөгтэй тэмцээний шагналын сан өмнөх тэмцээнүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр, зохион байгуулалт ч сайн болсныг тамирчид болоод үзэгчид онцолж байлаа.