
Тооллогын ажилд хяналт тавих таван групп энэ сарын 9-17-ны өдрүүдэд сумдад томилолтоор ажиллана. Томилолтын явцад ямар асуудлыг голлон анхаарах, иргэд малчдад өгөх үүрэг чиглэлийн талаар өнөөдөр тэдэнд статистикын газраас зөвлөгөө өглөө.
Мал тооллогын ажлыг чанартай үнэн зөв явуулах нь дараа дараагийн ажилд нөлөөлнө гэдэг үүднээс иргэд малчдад хандсан захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан нь энэ төрлийн хувьд анхдагч захирамж боллоо.
Малчид малынхаа тоог өсгөж, тоолуулах, малын цахим сангийн мэдээллийн баяжилтыг хийхгүй үлдэх, малын эрүүл мэндийн дэвтрийг хөтдөхгүй байх зэрэг аливаа зөрчил дутагдлыг сайтар хянаж, хамгийн бодитой мэдээллийг гаргаж ирэх нь малчид, багийн дарга, хяналтын ажилтнууд анхаарч ажиллахыг сануулж байна.
Өрхийн хүн ам,мал, тэжээвэр амьтадын тухай жилийн орлого, зарлагын хөдөлгөөн болон бэлэн тоологдох өрх, хүн ам мал, амьтадын тоо бүртгэлийг урьдчилан цэгцэлж, үнэн зөв мэдээлэл өгөх бэлтгэлийг бүрэн хангасан байх зэрэг заалт бүхий захирамжийг аймгийн мал тооллогын комиссын дарга, аймгийн Засаг дарга гаргажээ.
Хэрвээ тооллогын үеэр сануулсан зөрчлийг гаргасан тохиолдолд байгууллага, иргэнийг Статистикийн тухай хуулийн 18.2, захиргааны харуцлагын тухай хуулийн 43.1.2 дахь заалт, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэх юм.